"Монгол Орны Хөгжилд" XVII Чуулган

"Хилийн Чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган" сэдвийн дор долдугаар сарын гуравны өдөр МУИС-н номын сангийн хүндэтгэлийн танхимд зохиогдоно.

 

Цахим Өртөөний тухай

20 гаран жилийн түүх

Цахим Өртөө (Англиар Tsahim Urtuu) нь дэлхийгээр тархсан Монголчуудыг хамарсан байгууллага юм. Анх 1999 оны тавдугаар сарын 31-нд Mongol.net нэртэйгээр, Сан Францискогоос Ш.Баатар, Лондонгоос Д.Цэрэнбат, Токиогоос М.Сугар-Эрдэнэ нарын 24 гишүүнтэйгээр байгуулагдаж, Герман улсад улс төрийн ухаанаар мастерт суралцаж байсан Я.Бямбабаяр анхны имэйл бичиж байжээ.

Манай онцлог

Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллага

Цахим Өртөөний гишүүд сайн дураараа хоорондоо нэгдэж Монгол орон, Монголчууд, дэлхийн монгол угсаатнуудын хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд, монгол угсаатнуудын уулзах цэг, тэдний төлөөлөл болон ажиллахын тулд 2005 онд Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагыг үүсгэн байгуулсан юм.

Нийгмийн инновац
Нийгмийн инновац

Нийгмийн үнэ цэнэ бий болгох санаа, шийдлүүд; тэдгээр нь хаанаас гарсанаас үл хамаарсан үйл явц, өрнөлд анхаарна.

Өргөн танилын хүрээ
Өргөн танилын хүрээ

Харилцан итгэлцэл төрүүлэх, ажил хэргийн бодит яриа өрнүүлэх, хязгаарлагдмал хугацаанд бусад мэргэжилтнүүдтэй ойлголцон хамтрах боломж олгоно.

Өөр хандлага
Өөр хандлага

Баялаг бүтээх, шударга хандах, аливаа зүйлийн ёс зүйн ач холбогдолыг золиослолгүйгээр урт хугацаанд орших чадвар сууна.

Урт түүх
Урт түүх

Монгол Улсад Интернэт хөгжиж эхэлсэн цаг үетэй өртөөчдийн эхлэл давхацдаг. Юун фэйсбүүк, юун твитер, бараг юун гүүгл гэж болох урт хугацааны нөхөрлөл.

 

Эрхэм зорилго

Эрдэм мэдлэг, эв нэгдлийн хослол-Энэ Монголын хөгжлийн түлхүүр

Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрэн үеийн үед амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцоно.

Манай хөтөлбөр / төсөл

Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, аялж явсан мянга мянган залуус хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцож эх оронтойгоо холбоотой байж, хөгжил дэвшлийн агуулга, үр ашгийн талаар үй олон тус дэмийг эх нутгийн зүг залсаар...

 

1999 онд үүсгэн байгуулав

Энгийн имэйл сүлжээнээс эхэлсэн Цахим өртөө өдгөө оюунлаг хүмүүсийн цуглуулга, онлайн коммунити болж өргөжин хөгжжээ.

Манай блог

Цахим өртөөнийхөн энэ хорвоогийн хамгийн гоё коммунитигийн нэг болж чадсан нь бахархалтай. Өртөөний мэдээ, мэдээллийн блогоор аялаарай!

 

Цахим өртөөний ажлын байр

Цахим өртөөчидтэй мөр зэргэцэн сайн дурын ажилтан болмоор байна уу?

Өртөөчид хаанаас ч, хэзээ ч буюу цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй. Та өөрийнхөө мөрөөдлийг дараагийн түвшинд гаргамаар байна уу?

 

Мастер мэргэжилтнүүд

Тэмүүлэлтэй манай багийнхан

Газар газраас цугласан хамгийн гоё найзууд бол өртөөчид. Бидэнтэй хамтадаа та өөрийнхөө чадварыг дараагийн шатанд гаргахад бэлэн үү?

Цахим Өртөө Офис

Аюуд таур-12, Олимп Гудамж-3,
Сүхбаатар Дүүрэг-1, Улаанбаатар хот,
Монгол

Холбогдох

9911.xxxx
holboo@tsahimurtuu.org

Зохиогчийн эрх

Copyright © 2024 Tsahim Urtuu. All Rights Reserved.