2210-р сар2019

Лхагва, 28 5-р сар 2014 08:07

Модун Шаньюгийн алдаа биш, түүний хүүгийн үед болсон явдал

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Нийтлэгчээс:

Өмнө нийтлэгдсэн “Модун Шаньюгийн алдаа (Түүхэн сургамжаас) нэртэй өгүүлэл (http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2292-article_20140526_001) -ийн агуулгатай зөрсөн зүйлийг дурдсан өгүүллийн дор comment хэсэгт нь Anonymous гэгч “Энд гуйвуулжээ” гээд эхэлсэн зүйлдээ бичсэн байсан юм. Сонирхолтой зүйл бичигдсэн байх тул тэрийг ч бас уншихыг санал болгож бна.

14.05.28 7:56:42

 Anonymous said...

Энд гуйвуулжээ.Ийм явдал Модуны хүү Хуйханью шаньюгийн үед болсон .Модуны үед ЦинШиХуанди гэдэг нь нас барж хатан нь төр барьж байхад Модун хятад гүнж авсан мэдээ байхгүй. Харин бэлбэсэн хатныг эхнэрээ болохыг шаардаж байсан, Хятадууд их өр болон буулт хийж үүнийг зогсоож чадсан. Харин Хуйханью шанью Хятад гүнж авсан. Тэр Хятад хүүхнийг Ван ЖойЖин гэдэг.Домог. Хүннүчүүд Бээжинг бүслэхэд Хятадийн хаан найрамдлыг зөвшөөрч охиноо өгөх болсон . Хуанди нь гаремаасаа унтах эмээ сонгохдоо хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд ордны зураачаар зургийг нь зуруулж, түүнээс нь сонгодог байжээ. Гэтэл залуухан Ван Жойжин хүүхэн нь бусдын адил зураачид өөрийгөө сайхан зуруулахаар хахууль өгдөггүй байжээ. Тиймээс түүний зураг муухай зурагдсан байв. Хуанди зурагнуудаас тааруухныг сонгон гүнж цол өгч Хуйханью шаньюд их хурим хийн өгөхөөр болжээ. Хуримын өдөр Ван Жойжинг авчрахад их үзэсгэлэнтэй байсан тул Хуанди ч тэр, Хуйханью шанью ч тэр сэтгэл алдарсан гэдэг. Их цэрэгт нээнтэглүүлж, Хүннүчүүдэд бүслэгдчихээд байсан Хуанди охиныг өгөхгүйг хүсэвч,ацан шалаанд орж шмйдвэр гаргаж чадалгүй 3 хоног найрласан гэдэг. Аргагүй байдалд орсон Хуанди эцэст гүнжээ өгч, дараа нь зураачийг цаазалсан түүхтэй.. Тэр гүнж ар газар ирж нилээн хэдэн хүү охин төрүүлсэн. Хуйханью шаньюг нас барсан хойно тэдгээр хүүхдүүдийг эхийнх нь хамт дотогш Хятадуудад их хөрөнгөтэй нь буцаасан юм. Учир нь Хуйханью шаньюгийн бусад Хүннү хатнаас гарсан хүүхдүүд нь их ор залгасан бөгөөд ерөөс урд зүгийн эрдийзээр төрөө бариулсан түүх байхгүй. Цин улсынхан уг гүнжийг одоогийн Өвөр Монголын нутагт буюу цагаан хэрмээс дотогш хил дагуу эрх мэдэл өгч үр хүүхэдтэй нь суулгасан нь Цин улс, Хүннү улсын хооронд гүүр болоод зогсоогүй удаан хугацаанд хоёр улсын хооронд энхийг сахиулж чадсан. Чухам ийм учраас уг гүнжийг нас барсан хойно нь түүнд зориулсан сүм босгож, энэ сүмийг саяхны улаан хувьсгалаас бусад цагт хятадууд өнөөг хүртэл тахисаар байна. Энэ сүм одоо ч тахилгатай, жуулчдын ихээхэн очдог газар болсон өнөөдөр ч байсаар, энэ домог зүүн хойд хятадуудын дунд яригдсаар байна. Энэ гүнж Хүннүчүүдэд үнэн сэтгэлээс талтай байсан бөгөөд түүний хүчээр хилийн боомтууд маш их идэвхитэй ажиллаж ар газар хятад бараа, торгоор хангагдаж байсан ба бидэнд ч ашигтай байсан байна. Түүний эх нутгаа, Шанхайгаа санагалзсан шүлэг нь эртний хятадын уран зохиолын дээжсийн нэг болдог бөгөөд саяхан манайд бас түүнийг нь орчуулж гаргасан билээ. Одоо бид Замын Үүд боомтыг хаавал сүйд болно доо. Ер нь нүүдэлчдийн олон удаагийн өмнө зүг хийсэн дайн хилийн худалдаа хийх, боомтыг нээх зорилготой байсныг мартаж болохгүй. Бид чинь ер нь бараг хангалттай бараа түүний дотор торгыг бол бүүр ч хийж чаддагүй улс шүү дээ.
Ер нь 2000 жилийн түүхэнд хаан байтугай хошуу захирсан ноёдын удам доторхи хятад, манж гүнжээс гарсан эфү-тавнангийн эрлийз үр удмууд угсаа залгамжилсан түүх байхгүй . Тэд хангамж сайтай боловч төрийн хэрэгт эрх мэдэл байгаагүй юм. Харин Зүүнгарын хаант улсын эсрэг дайнд цэрэг толгойлсон нэг хоёр жишээ бий. 2000 жилийн турш, манжийн үед ч бид төрөө цэвэр авч явсан. Одоо л угсаа залгамж нь мэдэгдэхгүй эр
лийзүүд төрд шургасан байж магадгүй. МАХН-ын төв хороо, улс төрийн товчоонд ч эрдийз байгаагүй. Цагаач ч байгаагүй.Үүнийг л төрийн хар хайрцгийн бодлого, үндэс, хүйс, төрөө хамгаалах ухаан гэдэг байх. Мөн өнөөдөр Өвөр Монголд ч бас эрлийзүүд засгийн эрхэнд Монгол талыг төлөөлж орсон нь байхгүй гэж би сонссон. Түүхийг зөв талаас нь сургамжтай бичээрэй.
Ийм урд зүгийн гүнж хэд хэд түүхэнд бий. Хүүхдүүд нь засгийн эрх мэдэл байхгүй байсан ч Монгол орныг хайрлаж, бидэнд талархалтай байдаг гүнж байсан. Үхсэн хойноо ч урагш явахгүй энд намайг оршуулаарай гэж захиж байсан манж гүнж байж, түүний сүм нь Тэрэлжийн замын ойролцоо Гүнжийн сүм нэртэй бий. Зарим нутгуудад ч бий.
Ер нь монголын төрд зүтгэсэн урд зүгийн хүн хэд хэд бий . Жишээлэхэд: Чингис Өгэдэй, Мөнх хааны дэргэдэх ерөнхий сайд Елюй Чуцай буюу есөн өрлөгийн нэг болох Чуу мэргэн бол зүрчид -манж угсааны хүн байсан. Түүнээс угсаа залгамжлаагүй.
Бичсэн Жаагий.

December 19, 2009 at 3:42 AM

baad said...

Хөөх, эг маг хийгээд байдаг өнөө л Anon-уу гэтэл Жаагий харин энд үнэн тайлбар хийж дээ. Одоогийн хятад оюутнууд ч тэр хүндтэй гүнжээ сайн мэднэ. Түүхэн алдартай сайхан хүүхэн гээд, интернэтээс хайгаад зургийг нь ч гаргаж ирээд өчнөөн домог ярих байх.

September 3, 2010 at 2:31 PM

Эх сурвалж: Эх сурвалж: http://greathistory.blogspot.com/2008/03/1.html

Read 712333 times Last modified on Лхагва, 28 5-р сар 2014 08:19

2460 comments

  • Comment Link Даваа, 19 2-р сар 2018 03:04 posted by JosephfurdY

    Hi there! purchase valtrex good website.

  • Comment Link Ням, 18 2-р сар 2018 08:06 posted by JosephfurdY

    Hi there! buy valtrex excellent website.

  • Comment Link Лхагва, 14 2-р сар 2018 00:26 posted by Nelsonvet

    welche dosis cialis
    cialis cheap
    obat cialis 50 mg
    how does cialis work
    cialis bez recepty lodz

  • Comment Link Даваа, 12 2-р сар 2018 01:36 posted by Hire Essay Writer

    term paper term paper term paper https://termpaper.us.com - term paper

  • Comment Link Даваа, 12 2-р сар 2018 01:24 posted by aarp car insurance

    auto insurance quotes online instant auto insurance quotes comparison cheap auto insurance quotes online auto insurance quote

  • Comment Link Ням, 11 2-р сар 2018 19:44 posted by best car insurance

    cheap car insurance in michigan cheap car insurance in texas cheapest car insurance cheapest car insurance

  • Comment Link Ням, 11 2-р сар 2018 18:34 posted by Dog Ate Homework

    write my paper for me business article review write a paper write my paper for me

  • Comment Link Ням, 11 2-р сар 2018 17:10 posted by auto insurance

    online auto insurance quotes free auto insurance quotes usaa auto insurance low cost auto insurance michigan

  • Comment Link Ням, 11 2-р сар 2018 11:53 posted by car insurance online

    allstate insurance quote car insurance cheap auto insurance quote online auto insurance comparison quotes

  • Comment Link Ням, 11 2-р сар 2018 11:14 posted by insurance quotes

    auto insurance florida car insurance rates by state auto insurance in texas carinsurance

Leave a comment

Email * */ ?>

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter