МХХ-ны өндөр технологийн инновацийн кластер

Сайн байцгаана уу?

Бид та бүхэнтэй Мэдээлэл Харилцаа Холбооны Өндөр Технологийн Инновацийн Кластер байгуулахтай холбогдуулан санал авахыг хүсэж энэхүү хэлэлцүүлэгийг нээж байна. МХХ-ны салбар маш хурдацтай хөгжиж байна. Энэ хөгжлөөс монгол улс хоцрох ёсгүй. Үүнтэй бүгд санал нийлэх байх. Хамгийн гол асуулт нь бид үүнийг хийхийн тулд "ямар технологийг яаж хөгжүүлээд, түүнийгээ ашиглан дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц бүтээгдхүүнийг гаргах вэ?" гэдэг юм. Мэдээлэл Харилцаа Холбооны салбарыг үндсэн 3 чиглэл болгон хуваасан бөгөөд тэр нь "Харилцаа холбоо", "Програм хангамж", "Электроник" болно. Иймд энэ 3 чиглэл бүрээр санал бодлоо солилцоно уу? МХХ-ны салбарын мэргэжилтэн болоод түүнийг хэрэглэдэг, энэ салбарыг мөн түүнчилэн монгол улсыг хөгжүүлэхийг зорьж буй бүх хүмүүст хамаатайн учир бүгд өөрийн санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна.