315-р сар2020

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Морритой өнгөрүүлсэн өдрүүд - Цувралын I

 

Цахим Өртөө сүлжээний цахим хуудсыг тольдогч уншигч танаа АНУ-ын зохиолч Mitch Albom -ийн бичсэн Tuesdays with Morrie  номыг Британи дах элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Ганболд Монгол хэлнээ 2011 онд буулгасныг орчуулагчийн өмнөтгөл үгээр эхлүүлэн цуврал байдлаар толилуулж байна. Мөн энэхүү зохиолын гол баатрыг амьд сэрүүнд хийсэн ТВ-ийн цуврал нэвтрүүлэг,  энэ зохиолоор бүтээсэн кино нь youtube хуудаснаа тавигдсаныг хамтатган хүргэх болно

Орчуулагчийн үг

Хүний сэтгэлд уяатай явдаг энэ хорвоод амьдрахын утга учир, амьдралын чиг зорилго, эрхэмлэн баримтлах үнэт зүйлсийн тухай өгүүлдэг Митч Албом өрнөдийн орнуудад, түүний дотор АНУ-д харьцангуй богино хугацаанд нэрд гарч зохиол бүтээлүүд нь удаа дараа хэвлэгдэж, олон хэлэнд орчуулагдаж  яваа залуу зохиолч юм. М.Албом нь хэн боловч тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн гэдэг үгийг сануулах мэт өнөө цагийн залуусын хэмнэл түргэн амьдрал, тэдэнд тохиолддог олон талтай, нарийн төвөгтэй асуудлуудын дүрслэн үзүүлэхийн зэрэгцээ цаг хугацааны орчилд мөнхийн гэмээр  хүмүүсийн амьдралд ямагт чухал байр суурийг эзэлж ирсэн хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, хүнлэг элгэмсүү харилцаа, зовлон шаналалыг хөндөн өгүүлдэг. Түүний бичсэн “Морритой өнгөрүүлсэн өдрүүд”, “Диваажинд  уулзсан таван хүн” зэрэг  ном АНУ-ын Виржина мужийн Мэримаунтын их сургуулийн сэтгэл судлалын хичээлүүдийн хөтөлбөрт зайлшгүй унших номуудын тоотонд багтдаг, зохиогч өөрөө ч оюутан залуучуудтай эдгээр сэдвээр  олонтаа ярилцаж, захидал, цахим хуудсаар харьцдаг билээ. Төсөрхөн Гайти улсад хүчтэй газар хөдөлж олон хүн амь үрэгдэн, эд материалын ихээхэн хохирол учирахад зохиолч  санаачлан хүмүүнлэгийн аяныг өрнүүлж, тэнд  худаг ус гаргах, орон сууц барьж босгох, хүнс хоол түгээх ажлуудад биечлэн  оролцсон, зовлон зүдгүүр тохиолдсон тулгарсан  нэгэнд  бүхнээр туслахыг чармайдаг халуун сэтгэлтэй нэгэн билээ.

 Өдгөө цагт олон төрлийн ном хэвлэгдэн гарч байгаа боловч энэхүү зохиолчийн   “Морритой өнгөрүүлсэн өдрүүд”  хэмээх бүтээлийг  нь эрхэм уншигчидаа танилцуулахад илүүдэх зүйл үгүй гэж итгэж байна.

Орчуулагч Гончигийн ГАНБОЛД (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)



 

ӨМНӨХ ҮГ

Хөтөлбөр

Өвгөн профессор сүүлийн хичээлийг өөрийнхөө гэрт, гэгээвчээр нь дулаан орны цайвар ягаан навчтай сарнай цэцэгс харагддаг ажлын өрөөндөө долоо хоногт ганц л удаа заасан билээ. Зөвхөн Мягмар гаригт хичээллэнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхлэдэгсэн. Хичээлийн нэр Амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад тулгуурлан  эл хичээлийг заасансан.

Дүн тавиагүй боловч долоо хоног бүр аман шалгалт авсан. Түүний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс нь сөргүүлээд асууж бас болно. Хичээлийн явцад профессорын тэргүүнийг ялимгүй өндийлгөж дэрийг нь эвтэйхэн засч өгөх, хамрынх нь үзүүрт харааны шилийг тогтоох гэх мэт гараар хийж гүйцэтгэх ганц нэг ажилбар хааяа гарна. Хичээл тараад тэндээс гарч явахдаа "Баяртай" гэж хэлээд ганц үнсчихэд оноо ахина л гэсэн үг.

Хайр сэтгэл, ажил хөдөлмөр, хамт олон, гэр бүл, өтлөлт, нигүүсэл, үхэл гэхчлэн зөндөө олон сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй. Сүүлийн лекц нь тун товчхон, ердөө л цөөн хэдэн үг байсан даа.

 Төгсгөлтийн ёслолын оронд багшийгаа эцсийн замд нь үдэж билээ.

 Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийнхүү бичсэнээ одоо Та бүхэнд толилуулж байгаа минь энэ билээ. Өвгөн профессор сүүлийн хичээлээ ингэж ердөө цорын ганц оюутанд заасан, тэр оюутан нь би байсан бөлгөө.

 1979 оны хаврын хуучдын дулаан агаад нозоором Бямба гаригийн үдээс хойхно Их сургуулийн өмнөх зүлгэн дээр олон эгнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн зуун оюутан зэрэгцэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нийлэг өмсгөлтэй бид удтал үргэлжилсэн нуршуу урт үгс хэдийд дуусахыг хүлээж цөхөн сонсч сууна. Төгсгөлтийн ёслол өндөрлөж Массачусэтс мужийн Уэлтам хот дахь Брандэйсийн Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаарт чулуудсанаар албан ёсоор сургуулиа дүүргэчихлээ. Олонхи маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ.

Тэгээд би өөрийн хайртай профессор Морри Шварцийг хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа. Тэр бол ойр ойрхон алхаж явдаг, ширүүхэн салхинд бол хэзээ мөдгүй хийсээд дээшээ дэгдчихмээр давжаа, жаахан биетэй хүн л дээ. Төгсгөлтийн ёслолын өмсгөлтэй түүнийг харахад библийн сударт өгүүлдэг тэнгэр бурхан эсвэл эсвэл зул сарын баярын бяцхан одой мэт санагдана. Гялалзсан номин цэнхэр нүдтэй, шингэн буурал үсээ голоор нь хагалж самнасан профссор дэлдэгэр чихтэй, буурал боловч өтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэр нь арагшаа налсан доод шүднүүд нь хэн нэгэнд дэлсүүлчихсэн мэт, инээх нь энэ ертөнцийн хамгийн алиа хошин зүйлийг түүнд хэлчихсэн юм болов уу гэмээр харагддагсан.

Заасан бүх хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд маань ярьсан профессор "танай хүү бузгай шүү" гэж намайг тэдэнд нэмж магтахад би ичсэндээ дэмий л доош тонгойж гутлынхаа өлмийг ширтэн зогссон. Ингээд тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан, гадна талдаа түүний нэрийн эхний үсэг бүхий бичгийн ширэн савыг бэлэглэлээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би түүнийг мартахгүйсэн л гэж бодсон. Магадгүй, намайг тэр битгий мартчихаасай гэж хүссэн ч юм болов уу даа.

Митч, чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээд тэр бичгийн савыг бахадсан янзтай харсанаас намайг тэвэрлээ. Турьхан гарыг нь ар нуруундаа мэдэрсэн би нуруугаар түүнээс өндөр болохоор, нас бие гүйцсэн том эр, тэр жаахан хүүхэд ч юм шиг, эцэг нь жаахан хүүхэддээ тэврүүлсэн мэт эв дүй муутай санагдсан.

Түүнийг "За холбоотой байна биз дээ" гэж асуухад би бодсон ч юмгүй "Тэгэлгүй яахав "гэж хариу хэлчихээд гэдрэг нэг алхахыг нь харваас нүдэндээ нулимстай байлаа.

Төлөвлөгөө

Тэр насгүй болсоноо 1994 оны зун мэдсэн. Сүүлд бодож байхад ямар нэг олиггүй зүйл тохиолдохнэ гэдгийг Морри нэлээд эрт мэдрээд байсан бололтой юм билээ. Тэр бүжиглэхээ больдог өдрөө л тэгэж мэдэрсэн шиг байгаа юм. Өвгөн профессор бүжиглэдэг байсан. Хөгжмийн аялгууг голж шилэхгүй, рок энд ролл, симфони, ардын гэж ялгалгүй бүгдийг л таашаан дурлана. Нүдээ аничихаад, зөөлөн инээмсэглэн өөрийнхөө хэмнэлээр бүжиглэдэгсэн. Цаг үргэлж сүрхий сайн бүжиглэхгүй ч гэсэн хамт бүжиглэх хүн эрж хайж ядах ч үгүй. Морри өөрөө л бүжиглэнэ.

Лхагва гаригийн үдэш Харвардын талбайн хажуу дахь сүмд очиж хэн нэгний нэрлэснээр ""Үнэгүй танц" гишгэдэгсэн. Өнгө өнгийн гэрэл анивчин, чанга яригчийн дуу нүргэлсэн тэр газар ямар л ая тоглоно оюутан голдуу олны дунд нимгэн цагаан цамц, бараан өмдтэй, Морри хүзүүндээ алчуур тохчихоод тэр бүх аялгуунд бүжиг эргэж явна. Тэр найрал хөгжмийн удирдаач мэт гараа дээш өргөн дохиж, түргэн хэмнэлтэй твист бүжгийг нурууных нь хөлс чийхартал бүжиглэнэ. Коллежид олон жил багшилж, нэлээд үнэлэгдсэн хэд хэдэн зохиол бүтээл туурвисан, сэтгэл судлалын нэртэй профессор гэж түүнийг хэн ч үл анзаарна. Байдаг л нэг хөгшин шиг тэр санагддаг байсан.

Нэгэн удаа танго бүжгийн аяс бүхий хуурцаг авч ирсэнээ хөгжимд хийж тоглуулахдаа тайзан дээр хөндлөн гулд эргэлдэн эрч хүч нь оргилсон латин бүжигчин мэт зогсолтгүй бүжиглээд сая нэг юм дуусахад тэнд байсан хүн бүхэн түүнд баяр хүргэн алга ташиж билээ. Тэр байдлаараа урт наслах л байсан. Гэтэл бүжиглэхээ гэнэт л больчихсон. Жар хүрээд түүнд багтраа өвчин илэрч, амьсгалахад амаргүй болсон. Нэгэн өдөр Чарлис голын хөвөөгөөр салхилж яваад хүйтэн салхинд даарчихсанаас амьсгал нь давчдан эмнэлэгт үзүүлж, адерналин тариулсан.

Түүнээс хойш хэдэн жил өнгөрөхөд явган явахад бэрх болж, найзынхаа насны ойн ёслолд оролцохоор очоод яагаад ч юм бүдрээд уначихсан. Дараа нь бас нэг үдэш театрын довжооны уруу харуулдаж ойчоод тэнд байсан цөөвтөр хүнийг гайхшруулахад "Салхийг нь тавьж өг" хэмээн хэн нэг нь хашгирч билээ. Тэгэхэд тэр дал гаруй настай байсан болохоор хүмүүс хоорондоо   зайлуул өндөр настай хүн юм" гэлцээд хэн нэг нь түүний гараас нь татаж босгосон. Гэтэл бидний хэнээс ч илүү биеэ сайтар анзаарч явдаг болохоороо Морри энэ бол нас өндөр болсных ч биш, өөр ямар нэгэн зүйл болохгүй болжээ гэдгийг анзаарсан байгаа юм. Түүнээс хойш тэр нэг л шаналгаатай, нойрондоо муудан, унтсан ч үхэж байна хэмээн хар дарж сэрдэг болсон аж.

Тэгээд эмнэлгээр явж, олон ч эмчид биеэ үзүүлсэн. Эмч нар цусны даралтыг нь үзэж шээсний шинжилгээ авч, шулуун гэдсээр нь дуран шургуулж гэдэс дотрыг нь шинжилсэн ч тодорхой зүйл олоогүй юм. Нэг эмч булчингаас нь биопси авах шаардлагатай гэж хэлээд шилбэний булчингаас нь бяцхан дээж авсан юм билээ. Ингээд лабораторт өгсөн шинжилгээний хариу гарч, мэдрэлийн өвчний шинж илэрснээс Морри дахиад баахан шинжилгээ нэмж хийлгэсэн. Шинжилгээний явцад түүнийг өнөөх цахилгаан сандал гэдэг шиг тусгай сандалд суулгаад биед олон тооны утас бэхэлж цахилгаан гүйлгэн мэдрэлийн реакцийг шалгасан юм билээ. Тэгээд эмч шинжилгээнийхээ дүнг үзээд үргэлжлүүлж илүү нарийвчлан шинжлэх хэрэгтэй гэж хэлсэн аж.

Моррийг яав ? Юу болчихов? гэж асуусанд "Сайн мэдэгдэхгүй байна. Таны реакци удаан байна" гэхэд юу гэсэн үг, ямар учиртай болохыг тэр лавлажээ.

Тэгсээр 1994 оны зуны адаг - наймдугаар сарын бөгчим халуун тэр нэгэн өдөр Морри эхнэр Чарлоттынхаа хамт мэдрэлийн эмчид очиж уулзахад тэднийг өмнөө суулгаж байгаад эмч Луй Гэхригийн өвчин гэгддэг amyo¬trophic lateral sclerosis буюу нугасны гаралтай булчингийн хатингиршил (НГБХ) гэдэг мэдрэлийн системд аюумшигтай нөлөөлдөг, эмчилгээгүй хүнд өвчин Моррид илэрснийг дуулгасан юм байна. Яагаад тийм өвчин тусчихав, яахаараа надад ...гэж Моррийг асуухад хэн ч хариу хэлж чадаагүй бөгөөд аминд аюултай юу гэсэнд "Тийм" гэж хариулжээ. Тэгэхээр би үхэхнэ, Тийм үү? гэсэнд эмч Харамсалтай нь тийм гэж хариулсан төдийгүй, бүтэн хоёр цагийн туршид Чарлотта тэр хоёрын асуусанд уйгагүй хариулж тэднийг тэндээс гарч явахад банкинд хадгаламжийн данс нээлгэсэн хүнд танилцуулга өгдөг шиг НГБХ-ийн талаарх мэдээлэл бүхий бэсрэг товхимлыг бас өгсөн аж.">Телевизийн "АБС" компанийн Үдшийн мэдээ хөтөлбөрийн хөтлөгч Тед Коппелийн хөлөглөсөн лимузин 1995 оны гуравдугаар сард Массачусэтс мужийн Баруун Ньютон хот дахь Морригийн гэрийн гаднах цасанд хучигдсан зам дээр ирж зогслоо.">

Үргэлжлэл бий

  • Бичсэн Tserenbat
  • Үзсэн: 25077

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Wind_vs_Coal_Power

“Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах талаар” Цахим өртөө сүлжээнд энэ оны 4-р сард өрнөсөн хэлэлцүүлгээс . . .

Энэ дөрөвдүгээр сар гарсаар Цахим өртөө сүлжээнд Ерөнхийлөгч Элбэгдоржийн Германы Бундестагийн доод танхимд болон Чойр хотод хэлсэн үгс, Өгөөмөр Британчуудын тухай, Уриалга, Бөх Цагдаа зодсон тухай, Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах, Байгалын баялгийн хараал айсуй, Боловсролын тогтолцоо, Ойжуулсан талбайг сүйтгэхээр завдаж байгаа тухай, Монголчуудын тархины хэмжээний талаар, Н. Энхбаярын талаар гэх зэрэг сэдвүүдээр имейл солилцож, санал бодлоо хуваалцсан байна.

Дэлгэрэнгүй: “Газрын тос болон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах талаар” Цахим өртөө сүлжээнд энэ оны 4-р сард өрнөсөн...

  • Бичсэн Холбооны жижүүр
  • Үзсэн: 10706

Бүлэг: Шигтгээ нийтлэл

education

“Боловсролын тогтолцоо” Цахим өртөө сүлжээнд энэ оны 3, 4-р сард өрнөсөн хэлэлцүүлгээс . . .

/Цахим өртөө сүлжээгээр өрнөж буй хэлэлцүүлгээс: Боловсролын тогтолцооны асуудлаар өрнөсөн хэлэлцүүлгийн эхний хэсэг нь “Байгалын баялгийн хараал айсуй” (4/8-ны линк хар) сэдвээр өрнөсөн емейлүүдэд доорх (1) емейлээс эхлэн хөндөгдөж, дараа нь Дэлгэрийн 4/8-ны имейлээс эхлэн “Боловсролын тогтолцоо” (4/19-ний линк хар) гарчгийн дор үргэлжилсэн болно /

Дэлгэрэнгүй: “Боловсролын тогтолцоо” Цахим өртөө сүлжээнд энэ оны 3, 4-р сард өрнөсөн хэлэлцүүлгээс . . .

  • Бичсэн Холбооны жижүүр
  • Үзсэн: 11244

Бүлэг: Шигтгээ нийтлэл

bayarlyn-haraal-or-tueriin-hyamral

Байгалын баялгийн хараал уу, Монгол төрийн хямрал уу?


(Цахим өртөө сүлжээнд өрнөсөн “Байгалын баялгийн хараал айсуй” сэдэвт хэлэлцүүлгийн явцад сүлжээчин Сугаррагчаагийн Чулуунбаатарын 2012/4/5 нд бичсэн имейл)

Яг үнэндээ байгалийн баялгын хараал уу эсвэл Монгол төрийн системийн хямрал уу? ...гэдгийг ялган салгаж ойлгохгүй бол болохгүй байхаа.

Анх Энхбаяр Элбэгдорж нарын санаачилгаар Монголын үндсэн хуулийн үзэл санааг өөрчилж, засаглалын хуваарилалтыг "будлиантуулснаас" өнөөгийн Монголын нийгэм явах ёстой ардчилсан замаасаа хазайж, нийтийг хамарсан ёс суртахууны доройтол эхэлсэн гэж хэлж болмоор.....

Дэлгэрэнгүй: Байгалын баялгийн хараал уу, Монгол төрийн хямрал уу?

  • Бичсэн Холбооны жижүүр
  • Үзсэн: 6214

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Монгол хүн – Монгол ген – Монгол сэтгэхүй

(Цахим өртөө холбооны сүлжээнд 2012 оны 4-р сард өрнөсөн хэлэлцүүлгээс: 2012 оны 4-р сарын 10-ны линкийг хар)
Цахим өртөө холбооноос зарласан “Хөх гэрэгэ” хөтөлбарийг хэрэгжүүлэхэд түүнд хамруулах монгол угсаатнаа  чухам ямар шалгуураар сонгож тодруулах вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүй бөгөөд уг асуудлыг оновчтой шийдвэрлэхэд энд өрнөсөн хэлэлцүүлэг зохих хувь нэмэр  оруулж чадах нь лавтай.    
Эргээд анхааралтай үзэхээр содон, сонирхолтой санаа олон гарсны дунд үндэстнүүдийн ялгаа, ялангуяа гений, сэтгэлгээний ялгаа, хөгжингүй орнуудын сургалтын систем, шинжлэх ухааны потенциалын, хөгжлийн аргын ялгаа, онцлогийн талаар  сонирхол ихээхэн татахуйц зүйлс яригдсан байгаа юм. Одоо манайд нэвтрүүлэхээр ид яригдаж буй Кембриджийн сургалтын системийн сайн муу тал, согог, манайд хир тохиромжтойн талаар ч  хөндөгдсөн байна.     
Төстэйгээс эхлээд заримдаа туйлшрал болж  ойлгогдож ч болохоор эрс эсрэг тэсрэг байр суурь ч тааралдана. Үзэл бодлын олон өнгө байх тусмаа асуудалд олон өнцгөөс нухацтай хандах сэдэл илүүтэй төрүүлэх буй заа.  
Эмхэтгэгч

Дэлгэрэнгүй: Монгол хүн – Монгол ген – Монгол сэтгэхүй

  • Бичсэн Холбооны жижүүр
  • Үзсэн: 13489

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter