Япон Улсад сурч байсан монгол оюутан Др. Амарбаяр сургуулийнхаа сервер дээр анх mglnet нэртэй имэйл сүлжээг үүсгэж, 1999 оны 5 сарын 31-нд Австрали, АНУ, Их Британи, Герман, Монгол, Өмнөд Солонгос, Япон  зэрэг долоон оронд суугаа 27 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлэв.

Сүлжээний зохицуулагчдаар Англи улсад оршин суугч Д. Цэрэнбат АНУ-ын Бостон Хотын Массачусетсийн Технологийн Их Сургуулийн судлаач  Др. Ш. Баатар нар ажиллаж эхлэв.

Сүлжээний анхны цахим хуудсыг анх 2000 онд Австрали улсын Перт хотноо суралцаж байсан оюутан М. Билгүүн хийж, mgl-net.com домайн нэртэйгээр Интернэтэд байршуулав.

“Цахим Улаач” онлайн сэтгүүлийг гаргаж эхлэв. Энэ сэтгүүл нь нийт 23 дугаар гарсан билээ.

Сүлжээнд нэр өгөх талаар хэлэлцүүлэг өрнөж Цахим Өртөө, Гэр, Оршихуй, Цахим Улаач зэрэг нэрсүүдээр санал хурааж Ш. Баатар гишүүний санал болгосон Цахим Өртөө нэрийг сонгов. Цахим Өртөө сүлжээ өөрийн вэб сервертэй болж, tsahimurtuu.com вэб сайтаа CMS ашиглан шинэчлэн хийв.

Монголын эртний шашдир түүхийн зохиолуудыг Цахим хэлбэрт оруулж эхлэв. Энэ ажлын үр дүнд Монголын нууц Товчоо, Гэсэр тууж, Алтан товчоо зэрэг зохиолууд цахим ертөнцөд анхлан заларсан билээ.

Гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2002 оны 2 сарын 9-нд Улаанбаатар хотноо Төрийн ордны их танхимд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас зохион байгуулсан “Технолог ба Монгол Улсын хөгжил” сэдэвт гадаадад суралцаж төгссөн залуу эрдэмтэдийн анхдугаар чуулга уулзалтын мэдээлэл сурталчилгааны хамтрагч, хэлэлцүүлэг зохион байгуулагчаар ажиллав.

Датаком ХХК, Европ дахь Монгол оюутнуудын Gant Friends сүлжээтэй хамтран “Над руу залга” нэртэй цуврал радио нэвтрүүлэг хийж гадаад дахь Цахим Өртөөчдөөс утсаар ярилцлага аван Улаанбаатар хот дахь FM 107.5 сувгаар цацаж, онлайнаар “Болор толь” нэртэй буланд вэб сайт дээрээ байрлуулж эхэллээ.

“Цахим Өртөө Холбоо” Төрийн Бус Байгууллагыг 2005 оны 3 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулж, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт оффис түрээслэн үйл ажиллагаагаа эхлэв.

Гадаадад байгаа монголчуудыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох төсөл хэрэгжүүлж эхлэв.

ХАШ төсөл хэрэгжиж эхлэв.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” гураврдугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулав.

Цахим Өртөө Холбооны оффист Монгол Улсын төрийн тугийг залж, түүх соёлын утгатай номын булан байгуулав.

Гадаадад байгаа монголчуудын уулзалт, хандивын үйл ажиллагааг Улаанбаатар хотноо “Хаан Палас” зочид буудалд зохион байгуулав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” хоёрдугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулав.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монголчуудын Оюуны Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулган”-ыг Улаанбаатар хотноо 2006 оны 7 сарын 21-нд зохион байгуулав.

Цахим Өртөөчдийн цуврал лекцүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхлэв.

Улс тунхагласны баярыг тохиолдуулсан Флаш моб-ыг Монголд анх удаа 2007 оны 11 сард санаачлан зохион байгуулж “Халуун элгэн нутаг” дууг Цахим Өртөөчид уг дууны хөшөөний дэргэд дууллаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн албан ёсны вэб сайтыг бүтээв. Б.Бат-Орших 2005 оны 5 сарын 2-нд Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” анхдугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулав. Чуулганыг санаачлагч Д.Цэрэнбат.

Монголын долоон гайхамшиг шалгаруулах төсөл санаачлан ажиллаж эхлэв.

Цөлжилтийн эсрэг мод тарих үйлсэд идэвхтэйгээр оролцож эхлэв.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2008 оны 5 сард Туул голын ай сав, түүний орчны газрыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг багасгах бүх нийтийн субботник ажлын хүрээнд “Ус-Чандмань Эрдэнэ” хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулав.Авлигатай Тэмцэх Газар, Ийгл ТВ-тэй хамтран Авилгатай тэмцэх аянг санаачлан хэрэгжүүлэв.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” дөрөвдүгээр чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулав.

2008 оны 7 сарын 01-нд болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан төр засгийн эрх баригчдад хандаж уриалга гаргав.

Цахим Өртөөчдийн бичсэн“Интернэт хэрэглэгчийн гарын авлага”ном 2008 оны 4 сар хэвлэгдэв.

“Цахим Улаач”сэтгүүл хоёр дугаараар хэвлэгдэн гарлаа.

Хазара Монгол оюутны тэтгэлгийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэв. 2009 оны 9 сард Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар Монгол оронд хөл тавилаа. Төслийн санаачлагч, удирдагч Д.Сайнбаяр.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” тавдугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөлтэй хамтран 2010 оны 7 сард хамтран зохион байгуулав.

Brain Gain төсөл хэрэгжиж эхлэв. Анхны Job Fair буюу ажлын байрны нээлттэй өдөрлөгөө АНУ-д зохион байгуулав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Монгол орны хөгжилд” зургаадугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулалцав.

Цахим Өртөө Дээд Сургууль байгуулагдав.

БНСУ-д ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөлтэй хамтран “Монгол орны хөгжилд” долоодугаар чуулга уулзалтыг Лондон хотноо зохион байгуулалцав.

“Хөх Гэрэгэ” төслийн санаачлан Монгол туургатнаа урин дуудах, тэдэнд ногоон карт олгох уриалга гаргав. Цахим Өртөө Дээд Сургуулийн дэргэд “Ажилд ороход туслах төв” байгуулагдав.

Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Швед дахь Элчин сайдын яам, Үндэсний Хөгжлийн газар, Британийн Монголчуудын Холбоотой хамтран “Монгол орны хөгжилд” наймдугаар чуулга уулзалтыг “Өндөр технологи, Европын стандартийг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Стокхольм хотноо зохион байгуулалцав.  https://md-forum.eu/?p=383

Цахим Өртөө дээд сургуулиас Монгол орны хөгжилд оюутаны эрдэм шинжилгээний бага хурлыг “Инноваци - Ногоон хөгжил” сэдвийн дор зохион байгуулж түрүүлсэн оюутныг Лондон хотноо зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд” 11-р чуулга уулзалтад оролцох эрхийн бичгээр урамшуулав.  https://md-forum.eu/?p=439

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран ГХЯамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” есдүгээр чуулга уулзалтыг “Инноваци - Ногоон хөгжил” сэдвийн дор Лондон хотноо зохион байгуулалцав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхэллээ. 2013 онд эхний 4 удаагийн уулзалт зохион байгуулагдав.  https://www.mongolians.co.uk/mon/category/%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%be%d1%80%d1%88%d0%b8%d1%85%d1%83%d0%b9-2/page/4

Гадаад Харилцааны Яамтай хамтран “Монгол орны хөгжилд” аравдугаар, Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-дын анхдугаар чуулга уулзалтыг “Бүтээмжит хамтын ажиллагаа” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулалцав. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийг үүсгэн байгуулалцав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 5-15 дэх дугааруудыг зохион байгуулав.    https://www.mongolians.co.uk/mon/category/%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%be%d1%80%d1%88%d0%b8%d1%85%d1%83%d0%b9-2/page/3

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран ГХЯамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” арваннэгдүгээр чуулга уулзалтыг “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвийн дор Британийн Лондон, Канадын Торонто хотуудад зохион байгуулалцав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран “Оюунлаг Оршихуй” уулзалт ярилцлагын 16-28 дах дугааруудыг зохион байгуулав.  https://www.mongolians.co.uk/mon/category/%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%be%d1%80%d1%88%d0%b8%d1%85%d1%83%d0%b9-2/page/2

Galeries Lafayette-ийн Гадаад Зах Зээлийн алба, Франц дахь Монгол улсын Элчин сайдын яам, Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл, Британийн Монголчуудын Холбоотой хамтран Гадаад Харилцааны Яамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” арванхоёрдугаар чуулга уулзалтыг “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” сэдвийн дор Парис хотноо, Солонгос дахь Монголчуудын Зөвлөл, Элчин сайдын Яам, Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран Сеул хотноо тус тус зохион байгуулалцав.  https://md-forum.eu/?p=1942

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран “Оюунлаг Оршихуй” сар тутмын уулзалт ярилцлагын 29-34 дах дугааруудыг зохион байгуулав

Швед дахь Монголчүүдын Үндэсний Холбоотой хамтран “Оюунлаг оршихуй” цувралыг Стокхолм хотноо зохион байгуулж эхлэв.

АНУ, Канад дахь цахим өртөөчид хойд америкийн салбар өртөө байгуулж Хойд Америкийн Цахим Өртөө (Tsahim Urtuu North America) ашгийн бус байгууллага бүртгүүлэв.  https://www.tsahimurtuu.org/tuna-founded

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яамтай хамтран ГХЯамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” арвангуравдугаар чуулга уулзалтыг “Монголын боломж” сэдвийн дор Лондон хотноо зохион байгуулалцав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран “Оюунлаг Оршихуй” сар тутмын уулзалт ярилцлагын 35-40 дах дугааруудыг зохион байгуулав

Цахим Өртөө Холбооны Британи дахь гишүүд хамтран “Британид суралцах боломж” ярицлага нэвтрүүлгийг G-StudioMN студтэй хамтран боловсруулан гаргав.

Герман дахь Монголчуудын нийгэмлэгүүд, холбоод, Герман дахь Элчин сайдын яамтай хамтран Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл, ГХЯамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” арвандөрөвдүгээр чуулга уулзалтыг Боловсрол – Мэдлэг солилцоо сэпвийн дор Берлин хотноо зохион байгуулалцав.  https://md-forum.eu/wp-content/uploads/2018/11/Programm_Abstracts.pdf

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран хамтран “Оюунлаг Оршихуй” сар тутмын уулзалт ярилцлагын 41-46 дах дугааруудыг зохион байгуулав.

Польш дахь ЭСЯам, БНПУ дахь Монгол хэл, соёлын төвтэй хамтран “Оюунлаг оршихуй” цувралыг Варшав хотноо зохион байгуулж эхлэв.

Монгол туургатан оюутны тэтгэлгийн төслийн 2 дахь ээлжийг МУҮИС-тай хамтран хэрэгжүүлж БНХАУ-аас Дээд Монгол, ОХУ-аас Халимаг тус бүр нэг оюутныг МУҮИС-д 4 жил сургахаар шалгаруулан элсүүллээ. Төслийн санаачлагч, удирдагч Д.Сайнбаяр.

Польш дахь Монгол эмч нарын холбоо, Монголчуудын нийгэмлэгүүд, БНПУ дах Элчин сайдын яамтай хамтран Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл, ГХЯамны дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” арвантавдугаар чуулга уулзалтыг “Эрүүл мэндийн тогтолцоо” сэдвийн дор Варшав хотноо зохион байгуулалцав.

Британийн Монголчуудын Холбоо, Элчин сайдын яам, Азаа студтэй хамтран “Оюунлаг Оршихуй” сар тутмын уулзалт ярилцлагын 47-51 дах дугааруудыг зохион байгуулав.

Цахим Өртөө холбооны вэбсайт шинэчлэгдэв.

Цахим Өртөө Офис

Аюуд таур-12, Олимп Гудамж-3,
Сүхбаатар Дүүрэг-1, Улаанбаатар хот,
Монгол

Холбогдох

9911.xxxx
holboo@tsahimurtuu.org

Зохиогчийн эрх

Copyright © 2024 Tsahim Urtuu. All Rights Reserved.