Бидний эрхэм зорилго

Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрэн үеийн үед амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцоно.

Бидний зорилтууд

  • Гадаадад суугаа монголчуудыг хэл соёлоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх, эрдэм боловсролд шамдах, эрүүл мэндээ хамгаалах, нийгэм орчиндоо дасан зохицоход нь туслан дэмжих, эх орныхоо хөгжил дэвшилд мэдлэг оюун, дадлага туршлага, улс төрийн сонгох сонгогдох эрхээ эдлэн газар нутгийн ялгааг үл хамааран идэвхитэйгээр оролцох тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, эх орондоо эргэн ирж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, амьдрахад нь тусалж дэмжих;
  • Монгол туургатан, монголч түмний оюун санааны нэгдмэл байдлыг дэмжих, шинжлэх ухаан, боловсрол, түүх соёлын хүрээнд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэн бататгах;
  • Монгол түмэнд хүн төрөлхтний нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, амжилтыг цаг алдалгүй таниулан сурталчлах, улс орондоо зөв зохистойгоор хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж хамтран ажиллах, монголын ололт амжилтыг гадаад улс орнуудад таниулан сурталчлахад идэвхийлэн оролцох